Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн энэ сарын 1-4-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 19 тамирчин хүч үзэж байгаа юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа гурав ялж, алтан медалийн төлөө барилдахаар болов. Тэрээр Узбекистаны Светлана Окназароваг 11:0 оноогоор цэвэр, Канадын Оливиа Грэйс Ди Бакког 6:1 оноогоор, дэлхийн аварга Кыргызстаны Меерим Жуманазароваг 2:1 оноогоор ялжээ.