Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд ОУХМ Хашбатын Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаа тоосоо өргөх бөгөөд 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байв. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Булган, Б.Болормаа, Б.Халиун нарын удирдлага дор 25 тамирчин өрсөлдөж байна.