Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт автомашингүй өдөр. Энэ өдөр олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Үүнд 30 орны 2,000 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Марафон гүйлтийн үеэр зарим замын хөдөлгөөнийг хаах учир дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй.
Чингэлтэй дүүрэг:
-Бөмбөгөр худалдааны төв
-Алтжин бөмбөгөр худалдааны төв
-Хүчит шонхор
-Нарлаг дэнж
-Нарантуул-2
Баянзүрх дүүрэг:
-Баянзүрх худалдааны төв
-Шөнийн зах
-Да хүрээ
-Цайз
-Өгөөмөр
-Нарантуул ОУХТ
-Баянзүрх-2 худалдааны төвүүд
Сүхбаатар дүүрэг:
-100 айл барилгын материалын дэлгүүрүүд
Баянгол дүүрэг:
-Барс
-Хархорин
-Шинэ Сандэй худалдааны төвүүд маргааш амарна.
-Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд зам хаах аж.