Монгол улсын инновацийн хөгжил хаана явааг тодорхойлж, монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулдаг “Инновацийн 7 хоног” арга хэмжээ энэ сарын 5-ны өдөр эхэлнэ. Тус арга хэмжээ зургадугаар сарын 11-нийг дуустал үргэлжилэх юм.
Инновацийн 7 хоногийн хүрээнд инновацын шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий +150 гаруй бүтээлтэй танилцан, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг нягт болгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдах аж.