Филиппиний нийслэл Манила хотод уран сайхны гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Булган, Б.Болормаа, Б.Халиун нарын удирдлага дор 25 тамирчин өрсөлдөж буйгаас ОУХМ Хашбатын Ундрам насанд хүрэгчдийн ангилалд шигшээ шатанд шалгарлаа. Өнөөдөр түүнтэй шигшээд 11 орны тамирчин ур чадвараа сорин өрсөлдөх юм. Х.Ундрам нь өнгөрсөн жил ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байв.