Гавьяат тамирчин, нэрт жүдоч Д.Төмөрхүлэгийг спорт сонирхогчид сайн мэднэ дээ. Дэлхийн дэвжээнд нэгэн цагт шуугиалж байсан тэрбээр их спортоо орхисон ч жүдо бөхийн дэвжээнээс холдсонгүй. “Хүлэг” клубыг үүсгэн байгуулж, бяцхан жүдочдыг их спортын талбарт бэлтгэж байгаа юм байна. Түүний шавь нар бөхийн дэвжээнд тод гялалзаж эхэллээ.
Жүдо бөхийн “Хүлэг” клубын бяцхан тамирчин Ч.Сайханжаргал охин энэ оны бөхийн спортын өсвөрийн хоёр ч улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Бөхийн мэргэжилтнүүд түүнийг ирээдүйтэй сайн бөх болно гэцгээж байна.
Самбо бөхийн улсын аваргаас алтан медаль хүртэхийн сацуу жүдо бөхийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, шагналаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга болон гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатараа гардан авсан байна.
Сэтгэгдэл (1)