Казахстаны Алмата хотод шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр эхлэх бөгөөд 17 орны шигшмэл 130 шатарчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор зургаан шатарчин оролцох юм.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн ангилалд их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, FM Э.Баасансүрэн нар оролцох бол эмэгтэйчүүдэд гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул, дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнхзул, Х.Баясгалан нар өрсөлдөхөөр өчигдөр Алматаг зорив.
Энэ тэмцээнээс эрэгтэйчүүдийн эхний дөрөв, эмэгтэйчүүдийн эхний хоёр байрт орсон шатарчинд дэлхийн цомд өрсөлдөх эрх олгох юм байна. Тус тэмцээнийг манай улсаас дэлхийн шатрын холбооны шүүгч Э.Номин дэнслэх аж.
А.Болд