Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн гранпри зургадугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно. Тэмцээнд 40 орны нийт 316 (эрэгтэй 175, эмэгтэй 141) тамирчин хүч үзэхээ мэдүүлсэн бол манай улсаас Азийн АШТ-ий хүрэл, их дуулгаын хүрэл медальт Б.Гончигсүрэн, их дуулга хүрэл медальт О.Хүслэн тэргүүтэй 19 жүдоч барилдах юм.
Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, К.Ёолк, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд, 73 кг-д О.Уранбаяр, А.Өсөхжаргал, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, 70 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од нар эх орноо төлөөлөн хүч үзэх юм.
А.Болд
Сэтгэгдэл (2)