Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од драфтаас нэрээ татаж, ирэх долоо хоногоос коллежид дахин нэг улирал тоглохоор болов. NBA-н скаутуудад өөрийгөө танилцуулсан нь нэг алхам болсон. Ирэх жил анхаарлыг нь татах тоглогчдын нэг байна гэдэгт эргэлзэх юун.
Дараа жил драфтад дахин нэрээ дэвшүүлэх эрхээ хадгалж үлдсэн юм.
Нэг багаас хоёрдугаар тойргийн сүүлээр өөр нэг багаас two way player гэрээ санал болгосон. Гэвч агент ахин нэг жил коллеждоо сайн тогловол ирэх жил нэгдүгээр тойргоор сонгогдох магадлал бий хэмээн харж байгаа учраас нэрээ татахыг зөвлөсөн байна. Үндсэн шалтгаан нь NBA-н багуудад тоглохын тулд биеэ илүү хөгжүүлэх, илүү булчингийн масстай болох шаардлагатай. Тиймээс коллежийн сагсан бөмбөгтөө үлджээ.
Сэтгэгдэл (2)