Улаанбаатар хот болон орон нутагт "Хүүхдийн баяр"-аар зохион байгуулагдах соёлын арга хэмжээг Соёлын цахим хуудаснаа танилцууллаа. Тухайлбал, Улсын хүүхэлдэйн театр "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг, Хүүхэд, залуучуудын театр "Миний найзууд" жүжиг болон хүүхдэд зориулсан соёл, урлагийн арга хэмжээ, Улсын филармониос олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулсан тоглолтыг зохион байгуулах ажээ.