Эртний түүхт Баатархайрхан уулын тахилгад зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Ховд аймгийн Мөст суманд болж, 224 бөх хүч үзлээ. Барилдаанд Ховд аймгийн Үенч сумын заан Батхүүгийн Энхбаяр түрүүлж, мотоциклоор шагнуулжээ. Түрүү бөх Б.Энхбаяр нь 2017 онд сумын заан, 2020 онд цолоо баталсан бөх юм. Баатархайрхан нь Ховд аймгийн төвөөс найман км зайд орших Монгол Улсын соёмбо бүхий уул бий. Тал газарт тасарч тогтсон энэхүү уул хүмүүсийн нүдэнд содон харагдаж, соёмбо үсгээр чимэглэгдсэн нь түүхэн учир холбогдолтой. Энэхүү уулыг 1911 оноос өмнө Талын улаан гэж нэрлэдэг байжээ. Улмаар 1912 онд Ховд хотыг Манжийн дарлалаас чөлөөлөхөд Талын улаан уул түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Сэтгэгдэл (1)