Монголын үндэсний бөхийн холбооноос ёс зүйгээ үйлдэл гаргасан зургаан бөхийн барилдах эрхийг нэг сараас хоёр жилийн хугацаанд хасах шийдвэрийг гаргасан юм. Үүний дотор улсын цолонд ойрхон нэг бөх байсан нь Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэн бөгөөд тэрбээр хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа цахим орчинд болон МҮБХ-нд өргөдөл гаргажээ. Тэрбээр "Нийт бөх сонирхогчид, бөх дэмжигчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн заан Т.Батсүрэн миний бие Архангай болон Увсын “Алтан цом” барилдааны үеэр гаргасан үйлдэлдээ өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч нийт бөх сонирхогч, улсын гарди Бадарч ахаасаа, Архангай аймгийн бөх дэмжигчдээсээ уучлал хүсэж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Би Монголын үндэсний бөхийн холбоонд уучлал хүссэн өргөдлөө Тэргүүлэгчдийн шийдвэр гарахаас өмнө өгсөн билээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хөлний хүнд бэртлийн улмаас бэлтгэл сургуулилт хийж барилдаж чадахгүй удаан хугацаанд байж байгаад тус “Алтан цом” барилдаанд багийн дотоод шалтгааны улмаас барилдах үеэр уг асуудал үүссэн. Өөрийн буруутай үйлдэлд маш их харамсаж, гэмшиж байгааг минь хүлээж авч Улсын Баяр Наадамд барилдуулж өгнө үү" гэжээ.
Сэтгэгдэл (19)