Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Монголын сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн озеки цолны болзол хангаж, өнөөдөр цолоо албажуулав. Тэр озеки цолонд хүрсэн Монголын зургаа дахь бөх ба энэ цолонд хүрсэн монгол бөхчүүд бүгд ёзозүна болсон удаатай. Түүний сүүлийн гурван башёгийн даваа (11:4, 12:3, 11:4) 33-аас дээш давсан юм. Тэр өнөөдөр Кирибаяма нэрээ өөрчилөн Киришима нэртэйгээр барилдахаар болжээ. Шинэ озеки удахгүй эх орондоо ирэх бөгөөд төрөлх нутаг Дорнод аймгийн Сэргэлэн суманд цолны мялаалга хийхээр хурдан морь, хүчит бөх, үндэсний сурын харвааг ирэх сарын 9-ны өдөр зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (2)