Ховд аймгийн Ховд хотноо зохиогдож буй "2023 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн" Монголын шатрын түүхэн дэхь хамгийн залуу аваргыг өлгийдөж авлаа.
Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин спортын дэд мастер ЭРДЭНЭБАЯРЫН ХҮСЛЭН 15 нас дөрвөн сартайдаа Монгол улсын аварга шатарчнаар тодорсон бахдам амжилт гаргалаа.
11-р тойргийн тоглолтонд ДМ Э.Хүслэн хар өнгөөр наадаж ДШХДМ Б. Амин-эрдэнийн эсрэг хожил байгуулж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар Монгол улсын аварга цол хүртлээ. Монгол Улсын хамгийн залуу аварга болж байгаа бөгөөд эмэгтэй 26 дахь аварга болж байна.
Сэтгэгдэл (5)