Таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжан улсын Баку хотноо болж байна. Тэмцээнд 144 орны 950 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хо Инёон, Д.Лхагвадорж нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөж байгаа юм. Үндэсний шигшээ багийн тамирчин С.Ган-Эрдэнэ -58кг жинд Бахрейн улсын тамирчинтай тулалдаж эхний ялалт байгууллаа.
Тэмцээнд оролцож буй эрэгтэй тамирчид:
-58кг жинд: Үндэсний шигшээ багийн тамирчин С.Ган-Эрдэнэ /5 сарын 30-ны өдөр/
-63кг жинд: Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Д.Чинзориг /6 сарын 1-ний өдөр/
-68кг жинд: Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Ц.Баянбат /5 сарын 29-ний өдөр/
-74кг жинд: Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Г.Энхбаяр /6 сарын 3-ны өдөр/
-80кг жинд: Эрдэнэт хотын тамирчин А.Билгүүн /5 сарын 31-ний өдөр/
-87кг жинд: Эрдэнэт хотын тамирчин О.Азхүү /5 сарын 31-ний өдөр/
Сэтгэгдэл (2)