Кыргизстаны нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн ирэх сарын 1-4-нд болох бөгөөд манай улсаас 19 бөх хүч үзэх юм. Энэ тэмцээнд оролцох тамирчид өөрсдийн зардлаар Бишкекийг зорьсон бөгөөд гавьяат тамирчин Ц.Цогтбаяр юу өгүүлсэнийг хүргэе.
Тэрбээр “Манай шигшээ багийн тамирчид Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болох дэлхийн чансаа олгох тэмцээнд явцгаалаа. Миний шавь нараас Дэлхийн аварга П.Орхон, Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ОУХМ Г.Отгонжаргал нар өөрийн тусалж дэмждэг найз нөхөд, ивээн тэтгэгчийн тусламжтайгаар явцгаалаа. Энэ тэмцээнд явж чадаагүй Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, Г.Ариунжаргал, Э.Даваанасан, Ч.Отгонтуяа нар маань зардлын мөнгөгүй болохоор энэ удаагийн тэмцээнд оролцохгүй өнжлөө. Одоо Ю-23 насны Ази тивийн аваргад явах зардал мөнгөө дахиад хайх үлдээд байна. Бидний хувьд бүхий л тэмцээн уралдааны зардал мөнгө өөрсдийн нуруун дээр ирлээ. Улс болон чөлөөт бөхийн холбооноос зардал гаргах боломжгүй гэсэн хариуг хүлээж аваад байна. Дэлхийн бөхийн холбооны дүрэм нь Азийн аваргадаа орж чадахгүй бол дэлхийн аваргад оролцуулахгүй дүрэмтэй. Т.Энхжин бид хоёр зардлын эрэлд явна аа, туслах найз нөхөд байвал бидэнд дэмжлэг үзүүлээрэй. Бид амжилтаар та нарынхаа тусыг хариулах болно” гэв.
Сэтгэгдэл (13)