Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж, Монголын тамирчид амжилтын арвин ургац хураав. Тэмцээнд манай улсаас 28 тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд Л.Бархасбаатар мөнгөн медаль өргөхдөө цээжнээс 262,5 кг-ыг амжилттай шахсан байна. Л.Бархасбаатар нь Ази тивдээ түрүүлэхдээ 265 кг-ыг амжилттай шахаж байв.