Өвөрмонголын хүчит бөх С.Төмөрбаатарыг манай бөх сонирхогчид андахгүй. Бүсгүйчүүд бол илүү сайн мэднэ дээ. С.Төмөрбаатар хурц дайчин барилдахаасаа илүү зүс царайгаараа тодрон гарсан бөх. Тэр өнгөрсөн Цагаан сарын барилдааны нэгийн даваанд даян аваргын аманд гарч барилдсанаас хойш монголоос яваагүй. Баян-Өлгийн аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл сургуулилт хийдэг ба цаашид үндэсний бөхөөр амжилт гаргахаар илүү шамдаж байгаа гэлцэнэ. Тэрбээр өчигдөр дэвжээнийхээ бөх, улсын өсөх идэр начин Н.Мустафад цолны шинэхэн тэмдэг урлуулан бэлэг барьсан байна. Начин баярласнаа илэрхийлэхдээ “1000 бөхийн манлай болоорой” хэмээжээ. С.Төмөрбаатар 1000 бөхийн манлай болдоггүй юм аа гэхэд Баян-Өлгийгөөс цол авах байх даа.
Сэтгэгдэл (1)