Далайн төвшнөөс дээш 8848 метрт орших Эверестийн оргилд анхлан мөрөө гаргасан монгол уулчин бол гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр билээ. Хэн хүний зориглоод авирах, бас хүрэх оргил биш.
Гэхдээ тэр 18 жилийн өмнөх энэ өдөр тус уулын оргилыг эзэлж, бас болоогүй 365 хоногт дахин амжилттай гарсан цор ганц монгол уулчин болсон юм.
Г.Өсөхбаяр нь 18 жилийн өмнөх энэ өдөр Эверестийн оргилд гарахдаа Непал талаас нь гарч байсан бол дараа жил нь Төвөд талаас гарсан өвөрмөц амжилтын эзэн. Дэлхийн зулайд түүний татуулсан зам мөрөөр өдгөө Монголын 11 дэх уулчин амжилттай гараад байна. Тэднээс Г.Өсөхбаяр шиг хоёр дахиа Эверестэд гарсан уулчин байхгүй билээ.
А.Болд