Ховд аймагт шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө болж байна. Эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тус тэмцээний ес дэх өргийн байдлаар эрэгтэйчүүдээс М.Амилал, эмэгтэйчүүдээс Х.Хүслэн нар тэргүүлж байна. Өдгөө 16 настай М.Амилал нь дэлхийн шатрын холбооны мастер цолтой юм. Түүний араас их мастер Г.Мөнхгал, Б.Билгүүн нар нэхэж байна. Харин эмэгтэй шатарчдыг тэргүүлж буй 16 настай Э.Хүслэн нь Ази тивийн аварга бөгөөд түүний араас Х.Баясгалан, Б.Мөнгөнзул нарын дэлхийн шатрын холбооны дэд мастерууд нэхсээр.