Ямар ч гэрлэн дохио, барилга байшингүй хараа цуцам 225 км талыг Монголын болон гадаадын гүйгчид найм хоногт туулна. Гүйгчид Архангай аймгийн Цэнхэрийн рашаанаас Элсэн тасархай хүртэлх замд бороотой, салхитай, зуны халуун нар төөж байхад ч үл ажран уралдах юм.
11 дэх удаагаа болж буй тал нутгийн марафон тун өвөрмөц. Гадны гүйгчид сонирхон оролцох нь элбэг.
Тус гүйлт нь монгол орны онгон байгалийг дэлхийд сурталчлах, хэт холын марафон гүйлтийн спорт болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой. "MGU 225км" нэртэй энэхүү олон өдрийн гүйлтийн явцад 5 км тутамд ус, ундаа, жимс олгох бол 25 км-т хоол өгөх дүрэмтэй юм. Тус марафон зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-нд болно.