Үндэсний сур харвааны талбайд Улаанбаатар хотын аварга шалгаруулах хана харвааны тэмцээн боллоо. Энэ харвааны эрэгтэйчүүдийн ангилалд аймгийн мэргэн Б.Отгонхүү (19 оноо) түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс даян мэргэн Б.Пунсалдулам (19 оноо) тэргүүн байр эзлэв. Б.Пунсалдулам нь өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар 40 сумнаас 38 онож даян мэргэн болсон. Отгон даян мэргэн Б.Пунсалдулам нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумынх. Улсын баяр наадамд 2011 оноос тасралтгүй оролцохдоо 2014 оны наадамд дөрөвдүгээр байр, 2016 онд түрүүлэн мэргэн цол, 2017 онд гуравдугаар байр, 2018 онд дэд байрт орж байв.