Өнгөрсөн жилийн өдийд "Олон улсын энхийг сахиулагчийн өдөр", Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн энхийг сахиулагч гэр бүлийн хоёр офицер байсан нь цэрэгжлийн спортын мастер, дэд хурандаа А.Батсүх, цэрэгжлийн спортын мастер, хошууч М.Хишгээ нар байв. Эхнэр нь Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэг-спортын зуны таван төрөлтийн 41-ээс насныханд нь хүрэл медаль хүртэж, түүний хань дэд хурандаа А.Батсүх шагналыг нь гардуулж өгөх хувь заяа тохиов. Магад медалиас илүүтэй ханийнх нь баяр, хамт олных нь алга ташилт хошууч бүсгүйд хамгийн гоё мэдрэмжийг төрүүлсэн биз ээ.