Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит марафон гүйлтийн тэмцээн ирэх сарын 10-нд болно. Хоёр дахь удаагийн тэмцээн 5, 10, 21 км-ын зайн төрөлд 18 хүртэлх, 18-34, 35-49, 50-59, 60-аас дээш насны ангилалд болох юм. Уралдаанд оролцогчдыг ирэх сарын 6-ны 19:00 цаг хүртэл бүртгэх аж. Мөн тэмцээний үеэр өсвөр үеийнхний 1000, 2000, 3000 метрийн зайн уралдаан болох юм байна. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд 12 аймаг, долоон дүүргийн 530 гүйгч хурдаа сорьж байв.
Сэтгэгдэл (5)