Дархан-Уул аймагт “Гантиг өртөө” компанийн 15 жилийн ойд зориулсан “Дархан цом”сумын заан цолтнуудын тойргийн барилдаан өнгөрсөн амралтын өдрөөр болов. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын заан Эрдэнэбаярын Алтанбаяр түрүүлж, нэг сая төгрөг гардлаа. 50 сумын заан цолтон зодоглосон тус барилдааны түрүү бөх Э.Алтанбаяр нь 2017 онд сумын начин, 2022 онд сумын заан цол хүртсэн бөгөөд гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд болсон сумын заануудын барилдаанд тав даван шөвгөсөн бөх юм.