Монгол бөхийн өргөөнд өчигдөр Залуучуудын байгууллагад үүсэж хөгжсөний 102 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэв.
Харцага Н.Золбоогийн энэ оны анхны түрүү бөгөөд тэр нэгдүгээр сард болсон “Малчин” телевизийн 10 жилийн ойд үзүүрэлэснээс хойш дахин түрүү булаалдаагүй юм. Үзүүр бөх Э.Даш нь энэ сард хоёр дахь удаагаа үзүүрт үлдэж байгаа нь энэ.
2023 оны улс, аймгийн цолтны 20 дахь барилдааны их шөвөгт “хоёр пүрэв” болох арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа. Түрүү бөхийг 10, үзүүр 5, их шөвөгт шалгарсан бөхийг 2 сая төгрөгөөр урамшуулсан байна.
Нэгийн даваанд улсын цолтонгуудаас Ц.Чимэддорж унасан бол хамгийн сонирхол татсан барилдаан гэвэл улсын заан Б.Пүрэвсайхан залуу харцага Ц.Бямба-Отгоныг гурвын даваанд амлан давсан барилдаан байлаа.
А.Болд