Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад өчигдөр өндөрлөсөн пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 28 тамирчин хүч бяраа сорин өрсөлдөв. Тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Ш.Чанрав мөнгөн медаль хүртлээ. Энэ түүний дэлхийн дэвжээнээс авсан тав дахь медаль болов. Өмнө нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.