Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 28 тамирчин амжилт арвин оролцлоо. Тэмцээний өсвөр үеийнхний охидын 63 кг-ын жинд Өвөрхангай нутгийн охин Г.Сумъяасүрэн алтан медаль хүртэж, дэлхийн шилдэг өсвөрийн тамирчин өргөмжлөл гардлаа. Г.Сумъяасүрэн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрөлд хүрэл медаль хүртсэн ба Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медальтай нутгийн зүг хөлгийн жолоо залж байна. Энэ түүний оролцсон анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байв.
Сэтгэгдэл (2)