Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 105 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Д.Түмэнжаргал алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Тэрбээр цээжнээс 330 кг-ыг шахсанаар дэлхийн хошой мөнгөн медальтан болж, дэлхийн зургаа дахь медалиа авч байна.
Д.Түмэнжаргал өмнө нь дэлхийн дэвжээнээс хоёр алтан медаль хүртэж байсан бөгөөд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм.