Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Монгол Улсын багийг нэрлэж байна.
Азийн физикийн 23 дахь олимпиадыг манай улс эх орондоо амжилттай зохион байгууллаа. Уг олимпиад өнгөрсөн хоёр жил цахимаар зохион байгуулагдаж байв. Индонез улсад анхны олимпиад болж байжээ. Харин манай улс 2001 оноос эхлэн оролцож байна. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилж, сурагчдын амжилт ахих, сурагчдыг олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээж байгаа нь саашаалтай юм. Ийнхүү олимпиадад 27 багийн 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцов. Түүний дотор манай улсын хоёр баг оролцсон юм. Тухайлбал, Сурагчдын 10 нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ.
Олимпиад таван өдөр үргэлжилж, БНХАУ, ОХУ-ын багууд тэргүүлсэн бол манай улсын нэг баг хүрэл медаль хүртлээ.
Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулсан байна.
Д.Батчулуун