Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 13 дахь өдрөө болоход Монголын хоёр сүмоч тэргүүлж эхэлсэн бөгөөд маргааш хоорондоо барилдах юм. Маргаашийн хамгийн оргил барилдаан болох нь лавтай. Зуны тэмцээнийг тэргүүлж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (12:1) экс озеки Асанояма (10:3)-г ялсанаар нэг унаатай ганцаар тэргүүлж байна.
Түүний араас өчигдөр озеки цолны болзол биелүүлсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн (11:2) нутаг нэгт Хокүсэйхо Э.Даваанинж (8:5)-ийг давсанаар нэхэж ирэв. Сэкиваке Кирибаяма Б.Лхагвасүрэн 11 давсанаар озеки болох нь улам лавширлаа.
Мөн сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн (9:4) ялалт авсанаар озеки цолны босго оноогоо ойртууллаа. Үлдсэн өдрүүдэд даваа авах зайлгүй шаардлагатай юм. Хэрэв маргааш Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давбал сүүлийн өдрийн барилдаанаас үл хамааран Японы эзэн хааны цомыг өргөх боломжтой болно.
Сэтгэгдэл (1)