Олон улсын амьд донороос элэг шилжүүлэн суулгах нийгэмлэг, УНТЭ, ХСҮТ хамтран “iLDLT colloquium 2023 in Ulaanbaatar” эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын хурлыг зохион байгуулж байна. Монголын эрүүл мэндийн салбарт бөөр, элэг, ясны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологиудыг бүрэн нутагшуулсан бол нойр булчирхай, зүрх шилжүүлэн суулгах багууд бүрэлдэж, бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулсан 45 дахь орон болж олон улсад бүртгэгдсэн. Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. УИХ-аар донорын тухай хуулийг баталж, амьгүй донорын асуудлыг шийдэх, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг шийдэхээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (4)