Катарын нийслэл Доха хотод 3х3 сагсан бөмбөгийн “Deqing Challenger” дэлхийн гранпри болж байна. Тэмцээнд манай улсаас тоглож буй “Завхан Sainscore” баг урьдчилсан шатны хоёр дахь тоглолтод Японы “Saitama Alphas” багт 11:18-аар хожигдсоноор талбайг орхив. Нэг хожил, нэг хожигдолтой уг тэмцээнийг өндөрлүүлж байна. Манай улсын баг өмнөх тоглолтод талбайн эзэн Катарын багийг 22:16-аар хожсон бөгөөд энэ тоглолтод Б.Энхсайхан 6, Э.Цэрэнбаатар 5, Б.Бат-Эрдэнэ 2 оноо авсан бол Г.Цэнгүүнбаяр хоёлын шидэлтийг дөрвөн удаа амжилттай болгон тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
А.Болд