МҮОХ-ноос Олимпын наадамд оролцогч эмэгтэй тамирчдыг идэвхжүүлэх, тэднийг карьерын дараах шилжилтэд бэлтгэх, хувь хүний хөгжил, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарласан.
“Спорт ба хүйсийн тэгш байдал” сэдэвт энэхүү уралдаанд 20 гаруй тамирчин материалаа ирүүлсэн юм.
Шалгаруулалтын гуравдугаар байрт цанын ОУХМ, “Турин-2006”, “Ванкувер-2010” олимпын оролцогч Э.Очирсүрэн “Цасан сүлдэт хатад” эсээгээр шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулав.
Дэд байрт “Барселона-1992”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын оролцогч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од “Эмэгтэй тамирчид ба тэгш эрх” эсээгээр шалгарч, мөн 500 мянган төгрөгийн эзэн болсон юм.
Харин тэргүүн байрт “Токио-2020” олимпын наадмын оролцогч, чөлөөт бөхийн ОУХМ Х.Болортуяа “Хурднаас хурданг туул!” эсээгээр шалгарч, англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалтад суух эрхээр шагнууллаа.
Сэтгэгдэл (1)