Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 28 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний ахмадын 83 кг-ын жинд З.Дорж хүрэл медаль хүртлээ. Өчигдөр тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Г.Оргилболд алтан медаль хүртсэн бөгөөд Өмнөх өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн билээ. Нэмж мэдээлэхэд Монгол улсад пауэрлифтингийн спорт үүсэж хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд баг тамирчдын энэхүү амжилт нь ойд барьсан бэлэг болж байна.
А.Болд