Катарын нийслэл Доха хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон.
Тэгвэл өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням дэлхийн медальтан Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарт тус бүр гурван сая төгрөг гардуулжээ.
Г.Дашням баг тамирчидаа тэмцээнд явахын өмнө “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртвэл 10, мөнгөн медаль хүртвэл 5 сая, хүрэл медаль хүртвэл 3 сая төгрөгөөр урамшуулна хэмээн амалж байв. Энэ тухай унших бол Энд дарна уу.