Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 12 дахь өдрөө болов. Зуны тэмцээнийг тэргүүлж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11:1) ялалт байгуулсанаар ганцаар хошуулчилж байна. Түүнтэй хамт тэргүүлж байсан Асанояма сэкиваке Дайшод унаснаар нэг байр ухарлаа. Маргааш Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ экс озеки Асанояматай барилдана. Кирибаяма Б.Лхагвасүрэн (10:2) озеки цолны болзол биелүүлэх даваанд хүчтэй озеки Такакейшог илүүрхэн давсан юм. Энэ өдөр Монголын хоёр бөх учраа таарахад Хошёорюү С.Бямбасүрэн залуу сүмоч Хокүсэйхо Э.Даваанинжийг дийлсэнээр качикоши хийв.