Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 12 дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын сүмоч, сэкиваке Кирибаяма Б.Лхагвасүрэн озеки Такакейшог давсанаар озеки цолны босго даваа (гурван башёгийн нийлбэр даваа 33-т хүрэв)-г давлаа. Арсланг давж, арслан болж буй түүний ялалт 10 болсон ба үлдсэн өдрүүдэд даваагаа ахиулах тусам озеки цол авах нь улам баталгаажих юм. Тэр тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Зуны тэмцээний дараа Сүмо бөхийн холбооноос хуралдаж, барилдааны агуулгыг дүгнэж байж цол өгөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв тэр озеки цолоо авбал Монголоос озеки цолонд хүрсэн зургаа дахь сүмоч болно.
Сэтгэгдэл (1)