Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 102 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тавдугаар сарын 28-нд болно. 2023 оны 20 дахь барилдаанд түрүүлсэн бөхийн 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Төрийн наадмын тухайн жилийн хамгийн залуу начнаар тодорч, МЗХ-ны нэрэмжит хурдан удмын дааганы эзэн болсон үе үеийн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх аж. Хамгийн залуу начинд 1994 оноос хурдан даага олгож эхэлсэн бөгөөд хамгийн эхний даагыг улсын аварга Д.Сумъяабазарт хүртээж байв.
Сэтгэгдэл (5)