Азербайжаны нийслэл Баку хотод таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 4-ны өдрүүдэд болно. Олимпын өмнөх жилийн дэлхийн дэвжээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хур Ин Ён нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Баку хотын зүг хөлгийн жолоо залав.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд С.Ган-Эрдэнэ, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат, 74 кг-д Г.Эрхэмбаяр, 80 кг-д А.Билгүүн, 87 кг-д О.Азхүү нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд М.Сувд-Эрдэнэ, 62 кг-д Ж.Ичинхорлоо нар эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдана.
Олимпын таеквондогийн ДАШТ-д Монголын тамирчид удаа дараа оролцсон ч медаль авсан удаагүй бөгөөд шагналт тавдугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт юм.
А.Болд