Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд болох юм. Анх удаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүн оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэгвэл тус наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй явуулжээ. Цахим бүртгэлд 2,882 сайн дурын ажилтан бүртгүүлсэн байна. Үүнээс гадаадын 156 сайн дурын ажилтан хүсэлт илгээснээс 35 сайн дурын ажилтан, мөн дотоодын 1400 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулсан аж.