Сар бүрийн 1-ний өдөр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэхийг хориглодог. Тэгвэл Орхон аймгийн Засаг дарга эрдмийн баяр болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гурван хоногт архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, Орхон аймгийн хэмжээнд тавдугаар сарын 30, 31 болон зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.