Монгол төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн үнэн хүчит бөх бол Архангай аймгийн Булган сумын харьяат, гавьяат тамирчин, Монгол Улсын хурц арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Спортын ордонд болсон самбо бөхийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд алтан медаль хүртжээ.
Д.Мөнх-Эрдэнэ арслан самбо бөхөөр ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн АШТ-ээс гурван алтан медальтай.
Мөн ахмадын ангиллын тэмцээнд өрсөлддөг болсноос хойш чөлөөт бөхийн УАШТ-д хоёр түрүүлж, жүдо бөхийн УАШТ-д хоёр, самбо бөхийн УАШТ-д хоёр түрүүлсэн байна. Нэгэн цагт “хоёр эрдэнэ”-ий нэг гэгдэж зүлэг ногоон дэвжээндээ эд хаваа гайхуулан "аваргын энтэй" амжилт үзүүлэн барилдаж явсан хурц арслан маань өдгөө 60 нас шүргэж яваа ч медалийн оосроор алдахгүй уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа нь бахадмаар.
Сэтгэгдэл (1)