Улаанбаатар чуулгын байранд
08:30 цагт Хөгжлийн Банкны 29 дахь удаагийн шүүх хуралдаан болно.
МУИС-ийн төв номын санд
09:00-17.00 цагт “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сүхбаатарын талбайд
10:00-17:00 цагт иргэд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх "Өмгөөлөгч танд тусалъя" өдөрлөг арга хэмжээ болно.
Улаанбаатар зочид буудалд
11:00 цагт Е-Mongolia3.0 шинэчилсэн хувилбарын нээлт болно.
МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд
14:00 цагт Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт “Дэлхийн менторууд МОНГОЛД! зочилно. Ахлах ангийн болон өсвөр насны сурагчид, эцэг эхчүүдийг урьж байна" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
Хангарди ордны 14 давхарт
12:00 цагт Эсктрим, экспо, энтертэйнмэнтийг хослуулсан Монголын анхны “POWER EXPO FESTIVAL” наадам зургаадугаар сарын 1-нээс эхлэн дөрөв хоногийн турш болох гэж буйтай холбоотойгоор мэдээлэл өгнө.
МҮХАҮТ-ийн байранд
14:00 цагт “Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган болно. Чуулганд Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компаниуд оролцож, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ.