Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна.
Тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдсөнөөс өчигдөр Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн юм.
Тэгээд зогсохгүй Г.Оргилболдыг энэ удаагийн ДАШТ-ий шилдэг эрэгтэй тамирчин өргөмжлөлөөр шагнажээ. Тэрбээр цээжнээс 227 кг-ыг шахсанаар дэлхийн хошой аварга болсон билээ.