Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 12 дэх өдрөө үргэлжилж байна. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10:1) өчигдөр нутагт нэгт сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэнг давсанаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан юм. Түүнтэй тэргүүн эгнээнд экс озеки Асанояма (10:1) зэрэгцэж байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Вакамотохарүтай барилдана.
Тэгвэл Кирибаяма Б.Лхагвасүрэн (9:2) учраа бөхөө ялсанаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээг хадгалсан бөгөөд үлдсэн өдрүүдэд хоёр даваа авбал озеки болох нь баттай болно. Харин Хокүсэйхо Э.Даваанинж (8:3) Вакамотохарүд унаснаар тэргүүлэгчийн эгнээнээс нэг байр ухарсан юм.
Макүүчи зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн амжилт:
З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:1
З-С Кирибаяма Б.Лхагвасүрэн 9:2
Б-С Хошёорюү С.Бямбасүрэн 7:4
Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:6
З-11 Хокүсэйхо Э.Даваанинж 8:3
Б-11 Дайшохо Ч.Шижирбаяр 5:6
З-13 Чиёошома Г.Мөнхсайхан 6:5
З-16 Миторюү Б.Төрболд 4:7