Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 11 дэх өдрөө болов. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10:1) өнөөдөр нутагт нэгт сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэнг илүүрхэн давсанаар тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа. Түүнтэй хамт эгнээнд экс озеки Асанояма (10:1) бичигдэж байна.
Тэгвэл Кирибаяма Б.Лхагвасүрэн (9:2) учраа бөхөө ялсанаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээг хадгалсан бөгөөд үлдсэн өдрүүдэд хоёр даваа авбал озеки болох нь баталгаажина. Харин Хокүсэйхо Э.Даваанинж (8:3) Вакамотохарүд унаснаар тэргүүлэгчийн эгнээнээс нэг байр ухарлаа.
Сэтгэгдэл (1)