Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё 11 дэх өдрөө болж байна. Өнөөдрөөс цагтаа озеки цолтой явсан Такаясү дэвжээнд эргэн ирэх юм. Манай улсын бөхчүүдээс ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн нарын барилдаан сонирхолтой болох нь гарцаагүй.
Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд тэргүүлж буй хоёр бөхийн нэг бол С.Бямбасүрэн давбал качикоши хийх юм. С.Бямбасүрэн тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд бичигдэж байгаа.
Кирибаяма Б.Лхагвасүрэн Хирадоүмитэй анх удаа учраа таарлаа. Тэрбээр озеки цол хүртэхийн тулд үлдсэн таван өдрийн барилдаанаас багадаа хоёр давах хэрэгтэй. Тэгвэл энэ өдрийн хамгийн онцлох барилдаан бол Асанояма-Мэйсэй нарын тулаан сонирхууштай болно. Хэн хэн нь түрүүлэх өрсөлдөөнд бичигдэж байгаа болохоор даваа авах нь хамгаас чухал байна.