"Пепси алтан цом" үндэсний бөхийн багийн барилдааны долдугаар шатны өрсөлдөөн эхлэх дөхлөө. Шилдэг найман багаас хамгийн өндөр оноотой бөхийн өлгийн нутаг болох Архангай-Булган аймгийн бөхчүүд ирэх сарын 4-ны өдөр өрсөлдөх юм.
Цомын шийдвэрлэх барилдаан болох тул багууд аль аль нь бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байгаа нь лавтай.
Булганы зургаан залуу начин нутаг усандаа очиж, сэргэлтийн бэлтгэлд хамрагдаж, Даншигийн их аварга Намхай, дархан аварга Б.Түвдэндорж, улсын арслан "Тэмээ өргөдөг" хэмээх Б.Жамъяндорж нарын зодог шуудагнаас адис авчээ.