Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тохиолдуулан Монголын Үндэсний Номын Сан, Олон Улсын Монгол уран бичлэгийн холбоо, “Бичиг соёл” төв хамтран "Монгол уран бичлэг" лекцийг зохион байгуулж байна. Лекц 2023 оны 5 дугаар сарын 27-ны бямба гаргийн 10:00-11:30 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд болох юм. Илтгэгчээр,
- Олон Улсын Монгол уран бичлэгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар “Монгол уран бичлэгийн уламжлал, шинэчлэл” сэдвээр,
- БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Б.Оргил “Өвөр Монголын өөртөө засах орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн ойрын жилийн хөгжлийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.
Ташрамд дурдахад, Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийн хүрээнд Монголын Урчуудын эвлэлийн байран дахь “Бичиг соёл” галерейд “Бичиг соёл” олон улсын монгол уран бичлэгийн уламжлалт үзэсгэлэн гарна. Уг үзэсгэлэн тавдугаар сарын 26-нд нээгдэж, зургадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.